УИХ-ЫН СОНГУУЛИЙН 16-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Б.ПҮРЭВДОРЖ, Ш.АДЬШАА, Н.ПУНЦАГ НАР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор энэ сарын 02-ны өдөр эхэлсэн. 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбаньдын Адьшаа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Нэргүйн Пунцаг нар нэр дэвшиж байгаа билээ.Тэгвэл өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ны өдөр Ховд аймгийн Ардчилсан намын хорооноос аймгийн талбайд сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.Нээлтэнд Ардчилсан намын гишүүд дэмжигчид оролцлоо.

УИХ-ын 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид “Хүн бүрд орлого, Өрх бүрд Өсөлт”-ийг бий болгох мөрийн хөтөлбөрөө суртачлан таниулах ажлаа албан ёсоор эхлүүллээ.