АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА












Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан төрийн дээд одон гардуулах ёслол боллоо.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ард- Аюуш, Галданбошигт хааны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагааны дараа аймгийн Хөгжимт драмын театрт баярын хурал, төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид оролцлоо.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 200 дугаар зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулан баяр хүргэлээ.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 23, “Алтан гадас одон”-гоор 29, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 45 хүн шагнагдлаа.