Баруун бүсийн Урлаг, Спортын наадам 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрллөө.

Баруун бүсийн Урлаг, Спортын наадам 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрллөө. Уг тэмцээний Гар бөмбөгийн төрөлд эмэгтэй 1-р байр Говь-Алтай аймаг, 2-р байр Ховд аймаг, 3-р байр Баянхонгор аймгийн баг тамирчид Эрэгтэй төрөлд 1-р байр Баянхонгор аймаг, 2-р байр Говь-алтай аймаг, 3-р байр Баян-Өлгий аймгийн баг тамирчид Шилдэг довтлогчоор Баянхонгор аймгийн тамирчин н.Батбаяр шалгарсан бол эмэгтэй шилдэг довтлогчоор Ховд аймгийн тамирчин н.Оюунгэрэл шалгарлаа.
Сагсан бөмбөгийн тэмцээний Эмэгтэй төрөлд 1-р байрыг Баянхонгор аймгийн баг тамирчид, 2-р байрыг Говь-Алтай аймаг, 3-р байрыг Ховд аймгийн баг тамирчид эзэллээ.
Шилдэг довтлогчоор Баянхонгор аймгийн тамирчин Д. Золсүрэн, эмэгтэй шилдэг довтлогчоор Баянхонгор аймгийн тамирчин Ц. Сарантуяа шалгарлаа.
Ширээний теннисний эмэгтэй төрөлд 1-р байрыг Баянхонгор аймгийн тамирчин Б. Эрдэнэсувд 2-р байрыг Ховд аймгийн тамирчин Ц.Үлэмж, 3-р байрыг Завхан аймгийн тамирчин Б. Ариунаа. Эрэгтэй төрөлд 1-р байрыг Ховд аймгийн тамирчин А. Тэмүүжин, 2-р байрыг Баянхонгор аймгийн тамирчин Б. Гантогтох, 3-р байрыг Завхан аймгийн тамирчин Б.Мөнхбүрэн эзэллээ.
Шатрын эрэгтэй төрөлд 1-р байрыг Баян-Өлгий аймгийн тамирчин М. Мирос, 2-р байрыг Говь-Алтай аймгийн тамирчин А.Мөнхбат, 3-р байрыг Ховд аймгийн тамирчин Х.Төмөрбаатар. Эмэгтэй төрөлд 1-р байрыг Ховд аймгийн тамирчин Д.Маржан, 2-р байрыг Баян-Өлгий аймгийн тамирчин М.Еншлик, 3-р байрыг Баянхонгор аймгийн тамирчин Д.Амарсанаа нар тус тус эзэлсэн бол Урлагийн төрөлд 1-р байрыг Баянхонгор аймаг, 2-р байрыг Баян-Өлгий аймаг, 3-р байрыг Говь-Алтай аймаг эзэллээ.