Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Нэргүй овогтой ПунцагЫН НАМТАР
Улсын Их Хурлын 16-р тойрог буюу Ховд аймагт нэр дэвших эрхээ Ардчилсан намаас авсан Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Нэргүй овогтой Пунцаг нь 1973 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1991 онд Ховд аймгийн III дунд сургуулийг төгссөн. 1996 онд ШУТИС-ийн нефтийн инженер мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй. Орос хэлтэй.
#Ажил амьдралын түүх
- 2005 он: Ардчилсан намын гишүүн
- 2006-2009 он: Ардчилсан намын Үндэсний зөвлөлийн гишүүн
- 2007-2009 он: Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- 2007-2013 он: МоАХ-ны Ховд аймгийн салбар зөвлөлийн дарга
- 2009-2012 он: Авто тээврийн газарт орлогч дарга, дарга
- 2013-2016 он: Авто тээврийн Үндэсний төвд Тэргүүн дэд захирал, захирал
- 2016 оноос: УИХ дахь АН-ын бүлгийн Орон тооны бус зөвлөх
- 2017 оноос: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- 2018 оноос: АН-ын Улстөрийн зөвлөлийн гишүүн
#Гавьяа шагнал:
- Ардчилсан хувьсгалын 20, 30 жилийн ойн медаль
- Онц тээвэрчин
- Авто тээврийн тэргүүний ажилтан
- Хөдөлмөрийн хүндэт медаль
#Сонгуульт ажил
- 2005 оноос Ховд аймгийн Ардчилсан намын бүхий л үйл ажиллагаанд бодитой оролцож, одоогийн АН-ын Цэнхэр байрны барилгын ажлыг санхүүжүүлж, аймгийн Монголын Ардчилсан Холбоо, АН-ыг намыг автомашинтай болгох зэргээр намын үйл ажиллагааг дэмжсээр ирсэн
- 2005-2008 онуудад АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдон, АН-ын шинэчлэлийн 1, 2-р аяны хүрээнд бүх сумдад ажиллан, намынхаа гишүүдэд уулзалт семинар, сургалтуудыг зохион байгуулж, намын гишүүдийн дундах урлаг, спортын уралдаан тэмцээнүүдийг дэмжин зохион байгуулж Ховд аймгийн болон сумдын намын байгууллагуудыг бэхжүүлэхэд тасралтгүй оролцсоор ирсэн.
- 2006, 2007 онуудад Ховд аймгийн 20 гаруй мянган өрхийн 0-16 насны бүх хүүхдэд Хүүхдийн баярын мэндчилгээ, гарын бэлгийг, намынхаа олон зуун гишүүдийн хамт хувиасаа зохион байгуулж санхүүжүүлсэн.
- 2008 онд Ховд аймгийн Барааны захуудад бизнес эрхэлж цаг наргүй ажилладаг иргэдийн дунд Спортын наадмыг анхлан зохион байгуулж тухайн үедээ хамгийн өндөр шагнал гардуулж байсан.
- 2007 онд Жаргалант сумын Баатархайрхан, Наран, Бугат багийн өрхийн эмнэлэгүүдэд суудлын автомашин өөрийн хөрөнгөөр авч өгч Ховдчуудынхаа эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийсэн нь тухайн үедээ хүндхэн байсан эрүүл мэндийн салбарт томоохон дэмжлэг болж байлаа.
- 2007 онд Булган сумын намын хороонд суудлын автомашин өгсөн.
- 2017 онд Ховд аймгийн 17 сумын амьжиргааны түвшин доогуур 17 өрхөд иж бүрэн 5 ханатай бариа гэр олгосон нь олон гэр бүлийг баярлуулсан ажил болсон.
- 2018, 2019 онуудад Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүрээс 10 ахмадыг “Эвт Урлал” сувилалын газарт амраасан.
- Ховдын Ардчилсан намын залуусаас Ховд Эрдэм дээд сургуульд 20 гаруй, Орхон аймгийн Улс төрийн боловсролын сургуульд 30 гаруй залуучуудыг дэмжин суралцуулж төгсгөсөн.
#Хамгийн сүүлд түүний сэтгэлээ зориулан хийж яваа томоохон ажил нь үйлчилгээний салбарын олон зуун ажилчдын эрх ашгийг хамгаалахаар байгуулсан “ХҮНЛЭГ ҮЙЛСТЭН” холбоо юм.
Энэ мэтчилэн дурдвал түүнд хүний төлөө хийсэн олон ажил бий. Н.Пунцагт бусдаас ялгарах нэг л зан байдаг. Би хийлээ, би хийсэн гэж олонд хэлж алдар нэр хөөж явсан удаа түүнд байсангүй.