УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Б.Пүрэвдоржийн намтар

 

Бөхчулууны Пүрэвдорж нь 1973 оны 05.10-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн.

1980-1988 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн сургууль, 1990 онд Манхан сумын 10 жилийн бүрэн дунд сургуулийг тус тус төгссөн.

1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, англи хэлний багш, орчуулагчаар төгссөн. Англи, Орос хэлтэй.

#Ажилласан байдал:

1995-2009 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга. 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга. 2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга. 2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.

#Сонгуульт ажил:

•УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн

•УИХ-ын хууль зүйн байнгын хорооны гишүүн

•АХ-ын орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга

•Монгол-Мексикийн парламентийн бүлгийн дарга

•Монгол-Израйлийн парламентийн дарга

•Монголын махны холбооны тэргүүн

•Ховд аймгийн шатрын холбооны тэргүүн

•Ховд аймгийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэргүүн

•“Ховддоо сайхан амьдаръя” сангийн тэргүүн

#УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан хуулийн төслүүд:

•Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн төсөл

•Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

•АН-ын дарга С.Эрдэнийн санаачилсан “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийг хамтран өргөн барьсан

•“Хувийн тэтгэвэрийн даатгалын тухай хууль”-ийг УИХ-ын хаврын чуулгад өргөн барихаар ажиллаж байна.

•Хуурамч шатахуунтай тэмцэх зорилгоор керосинд онцгой албан татвар ногдуулах тухай хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна.

Мөн 2016-2020 он хүртэлх хугацаанд олон хуулиудын ажлын хэсэгт орж ажиллаж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Ховд аймагт 2016 оноос хойш улсын төсөвт хуульчилан, хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан 24 барилгын 18-ыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилсан. Тухайлбал:

#Жаргалант суманд: 16 дугаар цэцэрлэг, 1 дүгээр цэцэрлэг,

#Прокурорын барилга, Тагнуулын барилга, Шүүхийн барилга

#Зэрэг сум: ОБЕГ-ын барилга, Нутгийн удирдлагын ордон, Халуун усны барилга

#Чандмань сум: Эрүүл мэндийн төв, Спорт заал, Халуун усны барилга

#Цэцэг сум: Соёлын төвийн барилга, Хөшөөт хөгжил төв, Халуун усны барилга

#Дөргөн сум: Соёлын төвийн барилга, Халуун усны барилга

#Дарви сум: Халуун усны барилга, Хүүхдийн цэцэрлэг.

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн санаачлан хйисэн ажлуудаас дурьдвал:

Сайн багш тэтгэлэгт хөтөлбөр, 40 оюутанд оюуны тэтгэлэг олгосон, жижиг дунд үйлдвэрлэлийг бодитоор дэмжсэн, Ховд сурагчдын лиг-2019 сагсан бөмбөгийн тэмцээн, Шилдэг шатарчин сум шалгаруулах тэмцээн, Зүүн бүсийн спортын наадам шалгаруулах тэмцээн, 34 дүгээр тойргийн оюутан сагсан бөмбөгийн тэмцээн, Гишүүний өдөрлөг, Сэтгэлийн дэвжээ, Монголоо сонсоё аян зэргийг зохион байгуулсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь чуулганы танхимд ончтой үг хэлдэгээрээ олны талархал, хүндлэлийг хүлээдэг. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эрх баригч хүчний алдаа дутагдлыг шүүмжлэхийн зэрэгцээ сайн шийдвэрийг сайшааж, бурууг шүүмжилж, булхайг илчилж байсан эрхэм.